Нийгэм

Хууль бусаар цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураан авсан зөрчлийг арилгууллаа

By Onon Bayarsaikhan

November 12, 2019

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХУД-ийн 134 дүгээр цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 000 төгрөг хураан авч нийт 720 000 төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулж, зөрчлийг таслан арилгуулан ажиллалаа. Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрээс хурааж нийт 15000 төгрөг хурааж, 4 500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд ЗТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үнэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байна.