Эдийн засаг

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болж байна

By Onon Bayarsaikhan

December 05, 2019

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулна. Өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулан ажиллаж байна. “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд  Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн  худалдаалагдана.