Нийгэм

Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг хэрхэн таних вэ?

By Onon Bayarsaikhan

January 10, 2020

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:

 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

Сурагчдын улирлын амралт эхлэхтэй холбогдуулан хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, хүүхдүүддээ зааж өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэхэд:

Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулах Улиралд тохируулан хувцаслах, Идэвхтэй унтаж амраах, Гарын ариун цэврийг сайтар сахих, Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, Шаардлагатай үед амны хаалт хэрэглэх, Амин дэм агуулсан жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэх /лимон, киви, мандарин, апельсин/ сонгино, сармистай хоол хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух, Гадуур явсан тохиолдолд ирсэний дараа хамрын хөндийг угаах, цэвэрлэх, Өвдсөн тохиолдолд:

Гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх, Ханиаж, найтаахдаа ам хамраа таглаж алчуур цаас хэрэглэх, Халуун бүлээн шингэн зүйл хангалттай сайн уух Утлага хийх, хөлөргөх цэгэн иллэг хийх, Хоолойгоо марганц, фуррациллин, содын уусмалаар зайлах, хамрын салстыг сонгино сармисны тосон хандаар арчих, Бүлээн усанд хөлийг дүрэх, дараа нь хөлний уланд иллэг хийх, Өвчний шинж тэмдэг даамжирвал аль ойр эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР