Нийгэм

Стандартын шаардлага хангаагүй зөрчилтэй хашааг албадан буулгалаа

By Onon Bayarsaikhan

May 21, 2020

Стандартын шаардлага хангаагүй, барилгын тухай хууль, зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчилтэй зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хашааг цэгцлэх ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд:

БЗД-ийн 19-р хорооны Хамтын хүч констракшн ХХК-ний 60 айлын орон сууцны гадна авто замыг хаасан зөрчилтэй хашааг албадан буулгаж авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн үйл ажиллагаанд орууллаа.

Мөн тус дүүргийн 5-р хорооны сэнгүр горхи хотхоны баруун талын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгаж явган хүний замыг чөлөөллөв.