Гол мэдээ

Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа

By Onon Bayarsaikhan

May 27, 2020

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 5 дугаар сарын 27-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-30-ны өдрийг дуустал сунгах тухай УОК-ын шийдвэрийг дэмжиж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Манай улс дотооддоо халдвар тархаагүй ч  өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа учир ийнхүү хөл хорионы дэглэмийг сунгалаа.