Нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирлээ

By Onon Bayarsaikhan

July 09, 2020

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 18.05 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор нийт 258 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлалаа.