Нийгэм

БНСУ-аас 262 иргэн эх орондоо ирнэ

By Onon Bayarsaikhan

July 28, 2020

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө.

 Тус нислэгээр 262  иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.