Гол мэдээ

ЭМЯ: 2 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ

By Onon Bayarsaikhan

September 10, 2020

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 218 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 15 мянгаар нэмэгдэж, нас баралт 6 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Харин 304 мянга гаруй хүн эдгэрчээ. Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 799 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин 2 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ.