Улс төр

Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

By Onon Bayarsaikhan

November 23, 2020

Сонгинохайрхан дүүрэгт Түргэвчилсэн оношлогооны 11 цэг ажиллаж байна. Иргэдийг эдгээр цэгүүдээр үйлчлүүлэхэд урьдчилан цаг авах байдлаар бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байна. 2020 оны 11 сарын 14-ний өдрөөс хойш нийт 2312 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Эдгээрээс 1276 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. Одоогоор 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарч, батлагдлаа. Шинжилгээр батлагдсан хоёр голомтын ойролцоо оношлогооны цэг байгуулж, ойр орчмын оршин суугчид, үйлчилгээний байгууллагуудын ажилчдыг яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна.