Гол мэдээ

ПУТИН ШИНЭ ТУ-160 “ПЕТР ДЕЙНЕКИН” ОХУ-ЫН ЦӨМИЙН ЦОХИЛТЫН ГУРВАЛЫГ БЭХЖҮҮЛНЭ ГЭВ

By ganaa

January 25, 2018

 

 

ОХУ-н төрийн тэргүүн: Горбуновын нэрэмжит Казанийн нисэх онгоцны үйлдвэрийг онгоц зохион бүтээх ажлаа амжилттайгаар дуусгалаа гэв.

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Казаньд шинэ ТУ-160 "ПЕТР ДЕЙНЕКИН"-тэй танилцах нислэгийн үеэр энэ онгоц ОХУ-ын цөмийн цохилтын гурвалыг бэхжүүлэх болно хэмээн мэдэгдэв

 

Энэ онгоцыг зохион бүтээснээр улс орны батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх, өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд нэн чухал алхам болсон. Яагаад гэвэл энэ онгоц цөмийн цохилтын гурвалсан салбарын агаар дахь хэсэг нь болох юм хэмээн нисэх онгоцны үйлдвэрийн ажилчидтай ярилцах үеэрээ хэлжээ.

 

Тус онгоц зохион бүтээх үйлдвэрийн хамт олныг маш том амжилт гаргалаа хэмээн Путин магтжээ.

 

 

Өмнөх ТУ-160 бөмбөгдөгчөөр Путин нисэж байсан бөгөөд түүнийг маш их сайжруулах шаардлагатай гэж байжээ. 

 

Хэдийгээр үүнийг хийхэд ихээхэн хөдөлмөр шаардлагатай ч ийм онгоц эрэлт хэрэгцээтэй байгаа. Бид иргэний агаарын тээврийн хувилбарыг мөн хийх хэрэгтэй. Ту-144 яагаад үйлдвэрлэлээс гарав? Тийз нь улс орны дундаж ашигт нийцсэн байх ёстой байсан. Одоо нөхцөл байдал өөр болсон. Томоохон компаниуд одоо энэ онгоцыг ашиглах боломжтой болсон юм. 

 

Ерөнхийлөгч : -Калининградаас Владивосток хүртэл нисэхээс илү хурданаар Нью Иорк хүртэл нисэх болно гэжээ

 

Агаарын хөлөг зохион бүтээх корпорацийн дарга Юрий Слюсарь :

 

Корпораци нь иймэрхүү дуунаас хурдан ,иргэний нисэх онгоцны төслийг аль хэдийнээ хийчихсэн гэж Путинд хэллээ.

 

 

Ерөнхийлөгч компанийн ажилтнуудтай 2005 онд бөмбөгдөгч TУ-160 онгоцны нислэгийн тухай дурсамжаа хуваалцсан байна. Мартагдашгүй дурсамжийг би одоо ч тод санаж байна, нисгэгчийн ажил маш сонирхолтой адал явдалтай утга учиртай тул нисгэгч нарт атаархдагаа хэлжээ

 

Өмнө нь  ТУ160-р нисэх үед илүү сайжруулах хэрэгтэй хэмээн хэлж байсан бөгөөд шинэ ТУ-160 бол үнэхээр маш сайн дэвшилттэй, сайн болсон байна гэжээ.

 

Эх сурвалж: TASS.RU 

 

БОЛЛОО.МН