Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 100% ирцтэйгээр хуралдаж байна.
Хурлаар 1. Төрийн дээд шагналд уламжлах тухай
2. Батлан хамгаалах яам, Оросын холбооны улстай хамтарч Батлан хамгаалах яамны мэдэлд байдаг дүүргийн хөшөө, дурсгалуудыг шинэчлэх
3. Дүүргийн 3 дугаар хорооны иргэн Доржийн Дандий агсны дурсгалд зориулж хүндэтгэлийн самбар байрлуулах
4. Баянзүрх дүүргийн “Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв”-ийн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
5. “Хөгжлийн зураг 2030” Баянзүрх дүүргийг хөгжүүлэх хөгжлийн баримт бичиг боловсруулалтын явцыг танилцуулна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ