Төлөөлөгч Д.Ганболдоор ахлуулсан Баянзүрх дүүргийн дэд бүтэц, амьдрах орчны хороо хуралдлаа. Хурлын бүрэлдэхүүнд нийт 23 төлөөлөгч байгаа бөгөөд хүндэтгэх шалтгааны улмаас 4 төлөөлөгч оролцоогүй. Танхимаар 7, цахимаар 12 төлөөлөгч оролцож дотоод журмаа баталлаа. Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх 3 бүлэг асуудлаар хэлэлцэж хорооны нийт гишүүдийн 57.1% дэмжиж 10 дугаар сарын 18-нд үргэлжлэх Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IV дүгээр хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.