Улс төр

БЗДИТХ: Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн хороо хуралдлаа

By Onon Bayarsaikhan

October 18, 2021

Ж.Энхбаатар төлөөлөгчөөр ахлуулсан Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн хорооны хуралдаан /2021/10/17/ боллоо. Хуралд нийт 19 гишүүнээс 18 гишүүн оролцсон ба цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан.

Хурлаар дүүргийн хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай хуралдаж хорооны нийт гишүүдийн 55.5%-тай дэмжигдэж 10 дугаар сарын 18-нд үргэлжлэх Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ!