Нийгэм

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ

By Onon Bayarsaikhan

October 20, 2021

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.10.20/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Тус хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргалаа.   

Ж.Нэргүй