Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаан 97.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцсэн. Халдвар хамгааллыг дэглэмийг сахиж цахим болон танхимаар зохион байгуулсан. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрээс танилцуулъя.
Хурлын хороодын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар Иргэдийн санал хүсэлтийн талаар хэлэлцэж, 54.7 хувиар дэмжиж улмаар НИТХ-д саналыг уламжлахаар боллоо. Мөн 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг 57.1 хувьГазар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал 57.1 хувьТөсвийн гүйцэтгэл батлах тухай асуудлыг 61.9 хувийн саналаар тус тус дэмжигдэн хэлэлцэхээр баталсан бүх асуудлыг хэлэлцлээ.