Нийгэм

Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг цахим хэлбэрээр харах, хэвлэх боломжтой боллоо

By Onon Bayarsaikhan

October 25, 2021

Газрын мониторингийн цахим системээр дамжуулан улсын ерөнхий шинжээч болон байнгын шинжээч нь захиалгат хянан баталгааны ажлын дүгнэлтийг дахин давтагдашгүй “QR” кодоор баталгаажуулж, баталгаажсан дүгнэлтийг www.egazar.gov.mn хаягаар дамжуулан иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллага, бусад төрийн байгууллагууд цахим хэлбэрээр харах, хэвлэх боломжтой боллоо. Ингэснээр захиалгат хянан баталгааны үйл ажиллагааг илүү хялбар болгож цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох зэрэг боломжийг бүрдүүлээд байна.