Нийгэм

БЗДИТХ-аас бяцхан хүүд тусламж үзүүллээ

By Onon Bayarsaikhan

October 27, 2021

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн 24 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй 55 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурдаг бяцхан хүүхдэд босоо, хэвтээ байрлалд хэвтдэг зориулалтын тэргэнцэр өглөө. Цаашид Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн 28 хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай зүйлээр нь тусалж, тэдний санал хүсэлт, тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож ажиллана.

Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!