Нийгэм

Газар эзэмших, ашиглах эрх, улсын бүртгэлийн дугаар олгох үйл ажиллагааг автоматжуулав

By Onon Bayarsaikhan

November 10, 2021

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Засаг даргын шийдвэр гарсанаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э болон А дугаар олгох үйл ажиллагаа нь дунджаар 35 орчим хоногийн хугацаанд албан хаагчдаас хамааралтайгаар олгогдож, иргэн, хуулийн этгээдэд хүндрэл учруулдаг байсан.

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/621, А191 дугаар хамтарсан тушаал гарч Э болон А дугаар Egazargov.mn цахим хуудаснаас автоматаар шууд 1 секундэд олгогддог болсон.

Энэ ажлын үр дүнд иргэн, хуулийн этгээд үзүүлэх үйлчилгээ түргэн шуурхай болсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 8238 Э болон А дугаар автоматаар 1 секундийн дотор олгогдсон байна.