Нийгэм

Газрын харилцаатай холбоотой өргөдлөө шууд онлайнаар үүсгэх боломжтой

By Onon Bayarsaikhan

November 19, 2021

Газрын харилцаатай холбоотой өргөдөлөө цахимаар илгээхийн тулд материалаа гараараа бөглөн скайнердаж хавсаргадаг байсан бол одоо шууд онлайнаар үүсгэх боломжтой болсон байна.

Иргэн, хуулийн этгээд нь Газрын цахим систем /www.egazar.gov.mn/-ээр дамжуулан газар эзэмших эрхтэй холбоотой өргөдөлд хавсаргах материал болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг цахимаар үүсгэж, илгээх боломжтой боллоо.