Нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүллээ

By Onon Bayarsaikhan

March 10, 2022

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Оюу толгой” ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр  3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн,  экспортод гаргахад бэлэн болсон байна.