Нийгэм

Олс таталтын аваргаар баяжуулах үйлдвэрийн баг тодорлоо

By Onon Bayarsaikhan

May 19, 2022

   Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны дунд зохиогдож буй 42 дахь спартакиадын Олс таталтын төрөлд Баяжуулах үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй багууд түрүүллээ. Бүтэн жилийн турш спортын 20 орчим төрлөөр өрсөлдөх 42 дахь спартакиадын 6 дахь тэмцээн нь олс таталтын төрөл юм. Тэмцээнд үйлдвэрийн газрын 17 баг тамирчид оролцож, өрсөлдсөнөөс эрэгтэй ангиллын тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн баг шалгарч, удаах болон гутгаар байрыг Онцгой байдал, Спорт цогцолборын баг эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд эхний байранд Баяжуулах үйлдвэр, дэд, гутгаар байрыг Оёдлын цех, Ил уурхайн багууд шалгарав. Ингэснээр Баяжуулах үйлдвэр олс таталтын тэмцээний аваргаар 7 дахь удаагаа тодорч байгаа аж.