Улс төр

БЗДИТХ: Нийслэлийн ИТХ-аас зөвлөлдөх уулзатыг хийлээ

By Onon Bayarsaikhan

June 29, 2022

Монгол Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Улмаар Засгийн газраас нийслэл болон 21 аймгийн удирдлагуудад шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.

Харин өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас дээрх бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад Баянзүрх дүүргийг ИТХ-ын дарга А.Баяр болон Нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан нар оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжилтийг дүүргийн “Хөгжлийн зураглал – 2030” хөтөлбөртэй уялдуулж, бүтээн байгуулалтыг хийж манлайлж ажиллахаа хэлсэн юм.