Нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй бол 2 болон 3 дахь шатны бүртгэлд хамрагдах боломжтой

By Onon Bayarsaikhan

August 26, 2022

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулж, наймдугаар сарын 24-ны 17:00 цагт хаагдсан. Нийт 111,517 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна. Эдгээр хүүхдийн цэцэрлэгийн хуваарилалт наймдугаар сарын 25,26-ны өдрүүдэд хийгдэж, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл хүргэнэ.

Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2 болон 3 дахь шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой.