Улс төр

​СБДЗДТГ: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ 31 дүгээр сургуулиас эхэллээ

By Onon Bayarsaikhan

September 02, 2022

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулж буй Хүүхэд хамгааллын явуулын хөдөлгөөнт үйлчилгээ ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль дээр нээлтээ хийлээ.

Нээлтэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон хороодын хамтарсан багийн төлөөллүүд оролцлоо.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь өнөөдрөөс эхлэн 15-ны өдөр хүртэл дүүргийн 13 сургууль, 12 цэцэрлэгт ажиллах юм. Ингэхдээ хүүхдүүдэд сэтгэл зүйн болон хууль эрхзүйн зөвлөгөө өгч, хороодын хамтарсан баг, сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг, байгууллагын эцэг эхийн зөвлөлд зөвлөн тусалж ажлын байранд нь чадавхжуулна. Мөн сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдалд үнэлгээ хийж, зөрчлийг илрүүлэн, арилгуулах, олон нийт, хөршийн холбоог сайжруулах, School police-н үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.