Улс төр

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

By Onon Bayarsaikhan

September 05, 2022

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны есдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхана.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-д бараалхана.