Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

By Onon Bayarsaikhan

September 06, 2022

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийтийн тээврийн газрын хамтран баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох дүрэм норм, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг өнөөдрөөс зохион байгуулж байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудаас эхлэж байгаа бөгөөд хяналт шалгалт 2022 оны 09 дүгээр сарын 05-наас 09-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байдал, Барилга, обьектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал, Холбоо, зарлан мэдээллийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албаны томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан байдал, Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангасан эсэх зэргийг шалгаж, зөвлөгөө зааврыг өгч байна.