Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 600 гаруй хүүхэд ахуйн осолд өртөж бэртэж гэмтсэн байна. Өдөрт 2-3 хүүхэд бэртэж гэмтэж буй нь маш харамсалтай. Энэ тоог бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор #Ээлтэй_ирээдүй аяныг зохион байгуулж тус аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд иргэд хүүхдийн амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг олж илрүүлэх шалгалтыг хийж дараах 392 зөрчлийг илрүүлсэн.
Үүнд:
1. Цахилгааны хазгай шон -62. Цахилгааны утас газраар ил явсан, стандартын бус -1613. Эвдэрсэн камер -234. Эвдэрсэн үерийн ус зайлуулах суваг -55. Шаардлагатай авто замын хурд сааруулагч -26. Таггүй траншейн -467. Өндөр хүчдэлийн шонгийн хажууд буусан айл өрх -158. Эвдэрсэн тоглоом, сандал -819. Гэрэлтүүлэггүй харанхуй гудамж -310. Ухаад орхисон нүх -611. Овоолсон шороо -1512. Цахилгааны таггүй шит -513. Явган хүний зам хаасан -314. Бусад -43 гэх зэрэг зөрчлүүд илрээд байна. Иргэд, албан байгууллага, тус хороодын холбогдох албан тушаалтан дор бүрнээ хариуцлагатай байж зөрчлийг арилгаж #Ээлтэй_ирээдүйг бүтээхийн төлөө нэгдэхийг хүсье.
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл