АСонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлөөс “Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад өсвөрийн аврагч бүлгийг байгуулж, чадавхижуулах сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс, дэлхийн зөн Монгол ОУБ-ын СХД-ийн орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 9 сургуульд 10 өсвөрийн аврагч бүлгийг байгуулж 150 хүүхдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаад байна.