Нийгэм

“Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадавхижуулах сургалтын явцтай танилцлаа

By Onon Bayarsaikhan

September 20, 2022

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Ээлтэй-Ирээдүй” нөлөөллийн аяны хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад өсвөрийн аврагч бүлгийн байгуулж, гишүүдийг чадавхижуулах сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Энэхүү сургалтаар өнөөдрийн байдлаар 22 сургуульд өсвөрийн аврагч бүлгийг байгуулж, 320 өсвөрийн аврагч бүлгийн гишүүдийг сургалтад хамруулаад байна. Сургалтын явцтай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Хуягбаатар танилцаж, Өсвөрийн аврагч хүүхдүүдэд хандан “Хүүхдүүд та бүхэн сургалтад хамрагдсанаар болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд өсвөр үеийнхнээ төлөөлж оролцох, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг, чадвар эзэмших” гол зорилготой юм. Бид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож олон нийтэд хүргэх, хүсэл мөрөөдөл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхийг хангах олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн хүүхдүүд Та бүхэндээ хандаж Би өөрийн гараар захидал бичиж илгээх болно харин та нар минь хариуд нь өөрсдийн хүсэл тэмүүлэл, тулгамдаж буй асуудал, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж хариу захидал заавал илгээгээрэй, Өсвөрийн аврагч-2022 тэмцээнд нь амжилт хүсье гэлээ.