Нийгэм

​Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийн урьдчилсан бэлэн байдлын 2 дахь удаагийн үзлэг амжилттай боллоо

By Onon Bayarsaikhan

September 21, 2022

Сүхбаатар дүүрэгт энэ сарын 22-23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль болно.

Иж бүрэн дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөөний дагуу өнөөдөр хоёр дахь удаагийн бэлэн байдлын үзлэгийг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн урьдчилсан бэлэн байдлын үзлэгээр “Яаралтай цуглар” дохиогоор ажиллан Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын жагсаалын бэлтгэл, алба хаагч нэг бүрийн үүргэвчинд байх бүрдлийг шалгаж, өмнөх үзлэгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.