Улс төр

БЗД: “Оюуны Витаминжуулалт” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

By Onon Bayarsaikhan

September 22, 2022

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар “Илтгэх индрийн ирээдүй” ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар, сургагч багш нартай хамтарч “Оюуны Витаминжуулалт” арга хэмжээг Жанжин клубд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд залуучуудруу чиглэсэн харилцаа хандлага, манлайлал, багийн ур чадварыг дээшлүүлэх талаар сургалтууд орсон бөгөөд оролцогчид тус бүр 2ш номыг хандивласан. Хандиваар цугларсан номыг зорилтот бүлгийн хүүхэд залуучуудад хандивлана. Хүрэлцэн ирсэн оюунлаг залуустаа баярлалаа.