Монголын ахмадын өдөр болон Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан “Ахмадын спортын IV наадам”-ыг Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спорт хорооноос зохион байгууллаа. Энэхүү наадам спортын есөн төрлөөр хоёр үе шаттай зохион байгуулагдаж хоёрдугаар шатанд Явган аялал, Хийн дасгал, Граунд гольф, Ширээний шагайн төрөлд нийт 43 хорооны 980 гаруй ахмадууд оролцон өрсөлдлөө. Дээрх төрлүүдэд эхний 1,2,3,тусгай байр эзэлсэн баг, тамирчдад Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, БТСХ-ны дарга Ц.Сосорбарам, Ахмадын хорооны дарга П.Самдан нар шагналыг гардууллаа.
Спорт явган аяллын төрөлд;1-р байранд- Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3 дугаар хорооны баг тамирчид2-р байранд- Л.Дашцэнгэл Засаг даргатай 4 дүгээр хорооны баг тамирчид3-р байранд- Ч.Базарсад Засаг даргатай 7 дугаар хорооны баг тамирчидТусгай байранд-Б.Хишигт Засаг даргатай 10 дугаар хорооны баг тамирчид Ширээний шагайн төрөлд Эрэгтэй :1-р байранд- Б.Баасандаа2-р байранд- Д.Хасбаатар3-р байранд- Н.СарансүхТусгай байранд- Х.Эрдэнэбазар Ширээний шагайн төрөлд. Эмэгтэй :1-р байранд- Ц.Жавзан2-р байранд- Б.Буянжаргал3-р байранд- Ч.АлтангэрэлТусгай байранд- Ц.Батсайхан Гранд гольфийн төрөлд. Эрэгтэй ;1-р байранд- Д.Ганхуяг2-р байранд- Г.Дэнзэн3-р байранд- Ц.БадарчТусгай байранд- С.Адьяа Гранд Гольфийн төрөлд. Эмэгтэй ;1-р байранд-Д.Цэцгээ2-р байранд- С.Бямбасүрэн3-р байранд- Г.ЭрхэмбаярТусгай байранд- Ц.Рэнцэнцоо Граунд Гольфийн төрөлд багийн дүнгээр;1-р байранд- Д.Оюунцэцэг Засаг даргатай 13-р хорооны баг тамирчид2-р байранд- Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 14-р хорооны баг тамирчид3-р байранд- Д.Соёлмаа Засаг даргатай 12-р хорооны баг тамирчидТусгай байранд- С.Очир Засаг даргатай 6-р хорооны баг тамирчид Хийн дасгалын төрөлд;1-р байранд- Д.Оюунцэцэг Засаг даргатай 15-р хорооны баг тамирчид2-р байранд- Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 14-р хорооны баг тамирчид3-р байранд- Д.Соёлмаа Засаг даргатай 12-р хорооны баг тамирчидТусгай байранд-Т.Гантөгс Засаг даргатай 10-р хорооны баг тамирчид Багийн нэгдсэн дүнгээр;Тэргүүн байранд- Ч.Ууганбаяр Засаг даргатай 16-р хорооДэд байранд- Д.Очгэрэл Засаг даргатай 13-р хорооГутгаар байранд- Д.Оюунцэцэг Засаг даргатай 15-р хорооТусгай байранд- Д.Энхжаргал Засаг даргатай 18-р хороо эхний 1,2,3,тусгай байрыг тус, тус эзэлж , алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт бага тамирчдадаа баяр хүргэе.