Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2 сарын хугацаанд <Ээлтэй ирээдүй> нөлөөллийн аяныг амжилттай зохион байгуулж өнөөдөр хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Ерөнхий боловсролын 500 орчим сурагчид оролцож байна. Энэхүү үйл ажиллагаанд Өсвөрийн аврагч бүлгийн гишүүд Андгай тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Аяны хаалтын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-н дарга Б.Хуягбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх, аяны хүрээнд оролцсон дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн болон холбогдох байгууллагуудын дарга, удирдлагууд оролцож байна.