Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хороодын Засаг дарга нартай шуурхай хуралдав.
Хурлаар цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт, хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулсан тухай, тэдний оролцоо, үр дүнгийн талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд энэ оны цэргийн албаны хоёрдугаар ээлжийн ээлжит татлагыг зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан цэрэг татлагын товчооны гишүүдийн гүйцэтгэх ажил үүргийг нарийвчлан сануулж, цэрэг татлагын ажилтай холбоотой хууль, эрх зүйн баримт бичиг, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогын талаар заавар, чиглэл өглөө.
Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд татах ажлыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна.