Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийгмийн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт болж байна.
Энэхүү сургалт нь Нийслэлийн Засаг даргын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай байгуулсан “ДТМ судалгааг хэрэгжүүлэх, шилжин суурьшигчдад үйлчилгээ үзүүлдэг хороо, хэсэг, дүүргийн болон Нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчдын чадавх бэхжүүлэх, төсөл хэрэгжүүлэх” гэрээний дагуу зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Сургалтаар нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах үндсэн ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага харилцааны соёл зэрэг хувь хүний ур чадварыг сайжруулах чиглэлээр чадвар, арга зүйд суралцана.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш нар хичээлийг удирдан явуулах бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.