Нийгэм

Байгаль нуурт 6 магнитудын газар хөдлөлт болж, чичирхийлэл иргэдэд мэдрэгдлээ

By Onon Bayarsaikhan

October 14, 2022

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нутаг дэвсгэр Байгаль нуурт  өнөөдөр буюу 14-ний 08:53 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тус газар хөдлөлт нь Монгол Улсын хилээс 140 км зайтай болсон байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Дархан, Төв, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.