Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр 191-р цэцэрлэгийн хамт олны 10 жилийн ойн арга хэмжээнд зочилж дүүргийн “Хөгжлийн Зураглал – 2030” бодлогын баримт бичгийг багш, сурган хүмүүжүүлэгч нарт гардууллаа. 191-р цэцэрлэгийн хувьд 10 жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын А/474 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Канад технологийн модон карказтай баригдаж байсан.Бяцхан хүүхэд бүрийг зөв төлөвшүүлж, бэлдэж буй та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье.