Нийгэм

“АНЗААР” аяны хүрээнд “ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЬЯ” сургалт зохион байгууллаа

By Onon Bayarsaikhan

October 20, 2022

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй #АНЗААР аяны хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 6, 11 дүгээр сургуулийн 379 багш, ажилтнууд, ахлах ангийн сурагчдын 708 эцэг эхчүүдэд: • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, хэрхэн урьдчилан сэргийлэх• Нийгмийн болон эрүүл мэндийн хор уршиг• Холбогдох хууль эрх зүй, хариуцлага• Багш, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарах асуудал• Ямар нэгэн бодис хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга• Сэжигтэй байдал ажиглагдсан тохиолдолд СЭМҮТ, ЦЕГ-ын ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР хандах зэрэг агуулгын хүрээнд сургалт, мэдээлэл зохион байгууллаа.