Нийгэм

ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ уулзалт үр дүнгээ өгсөөр байна

By Onon Bayarsaikhan

October 24, 2022

ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ уулзалт үр дүнгээ өгсөөр байна. Тус уулзалтаар иргэдийн газрын асуудал, хүүхдийн цэцэрлэг, сургууль, болон цагдаа нарыг тухайлсан цэг дээр хүч нэмж ажиллах гэх мэт маш олон санал гомдлыг газар дээр нь шийдсэн. Үүний нэг нүдэнд харагдахуйц жишээ дурдъя; хоёр дахь өдрийн уулзалтад гарааш буулгасан сайн хэрэг боловч иргэд хүүхдэд аюул учирч болзошгүй шатны асуудлыг 31 дүгээр хорооны иргэн хэлсний дагуу тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн даргад газар дээр нь арга хэмжээ авч тухайн иргэний санал гомдлыг шийдвэрлэх чиглэлийг ИТХ-ын дарга Батчулууны Хуягбаатар өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр тус шатны асуудал шийдэгдэж иргэд хүүхдүүд маань халтиргаа үүсэхээс өмнө аюулгүй зорчих шаттай болж буйд баяртай байна. Иргэд та бүхний өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, санал, хүсэлт, шүүмжлэлийг сонсож хэрэгжүүлэх нь эргээгээд дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх хамгийн гол гүүр нь болно. Бусдыгаа түүчээлэн дуу хоолойгоо илэрхийлсэн иргэд та бүхэндээ талархаж байна. Мөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шийдэж буй алба хэлтсийн дарга нараа магтъя.Иргэн таныг сонсъё уулзалт 5 дахь өдрөө үргэлжилж байна.