Нийгэм

Спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж байна

By Onon Bayarsaikhan

November 02, 2022

ААлба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн өв тэгш байдлыг хангах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж багаар ажиллах дадалд суралцах Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний спортын аварга хамт олныг шалгаруулах тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр анги, Ахмадын зөвлөл тус бүрээс нэг оролцож спортын 5 төрлөөр 67 багц медалийн төлөө өрсөлдөж байна.