Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газартай хамтран хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг 32 болон 21 дүгээр хороонд зохион байгууллаа. Энэхүү хууль зүйн зөвлөгөөнд Гэр бүлийн эрх зүйн маргаан, эвлэрүүлэн зуучлал, хүүхдийн тэтгэмж шүүхэд нэхэмжлэл гаргах, баримт бүрдүүлбэр гэх зэрэг иргэдэд тулгардаг асуудлуудын талаар зөвлөгөө өглөө.