АСонгинохайрхан дүүргийн спортын Х дугаар их наадам 2022 оны 11 дүгээр сарын 09-12 -ны өдрүүдэд төрийн байгууллагуудын дунд спортын 6 төрөлд аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд дүүргийн төрийн 35 байгууллагын 840 гаруй баг тамирчид 135 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Дүүргийн аварга шалгаруулах спортын Х дугаар их наадамд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийг төлөөлөн спортын 6 төрөлд 24 тамирчин оролцож байна.