Улс төр

СБДИТХ-ын хууль зүй, төрийн байгуулалтын хорооны хуралдаан боллоо

By Onon Bayarsaikhan

November 21, 2022

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2022 оны 4 дүгээр хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ.Хуралдаанаар-“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тухай”-“Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тухай” асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж-“Жэндерийн эрх тэгш байдлыг хангах дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай” асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа-“Сүхбаатар дүүргийн ахмад настны хөгжил хамгааллын дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай” асуудлыг дүүргийн ахмадын хорооны дарга Б.Мөнхцэцэг,”Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн мэдээлэл сонсох тухай асуудлыг ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга Э.Чинзориг нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.