Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зөвлөгөөнийг анх удаа Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас хил залгадаг Төв аймгийн зургаан сумдын ИНХ-ын дарга нар, хэсгийн төлөөлөгч, малчдын төлөөлөлтэй хамтран зохион байгуулав.
Тодруулбал, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, СХД-ийн Засаг даргын тамгын газар, СХД-ийн Прокурорын газар, СХД-дэх Цагдаагийн газар, Төв аймаг дахь Цагдаагийн газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, СХД-ийн мал эмнэлгийн газар, СХД-ийн 21 дүгээр хорооны мал бүхий иргэд, СХД-ийн 32 дугаар хорооны ГХУСАЗДЗ тус тус алба хэлтэс иргэдийг оролцуулан зохион байгууллаа.
Улмаар мал хулгайлах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малчдын бүлгийг бий болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч байгаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх арга хэмжээг үе шатлалтайгаар зохион байгуулахаар тогтлоо.