СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО НЬ ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ХОЛБОГДОХ ХЭЛТЭС, АЛБАДЫН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
Хуралд: 1. Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс
2. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
3.Дүүргийн Боловсролын хэлтэс
4. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
5. Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
6. Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв
7. Дүүргийн Албан-бус, насан туршийн боловсролын төв
8. Дүүргийн Эрүүл мэндийн төв
9. Дүүргийн Нэгдсэн эмнэлэг
10. Дүүргийн Биеийн тамир спортын хороо
11. Дүүргийн Жаргалант тосгоны Соёлын ордон
12. Дүүргийн ахмадын хороо
13. Усан спорт сургалтын төвийн тайлантай тус тус танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлж анхаарч ажиллахыг зөвлөлөө.