2022 оны 12 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн урлаг зааланд явагдаж, дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгуулж, тус тэмцээнд 43 хорооны 90 гаруй шилдэг шатар сонирхогч иргэд оролцон оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд:
I байр-Б.Жавхлан /2-р хороо/,
II байр-Ц.Мөнхбат /5-р хороо/,
III байр-У.Дашцэрэн /11-р хороо/,
IV байр-Х.Нямдорж /36-р хороо/,
V байр-Г.Авирмэд /18-р хороо/
VI байр-Ц.Пүрэвдорж /13-р хороо/
Эмэгтэй төрөлд:
I байр -Т.Нямлхагва /18-р хороо/,
II байр – М.Жаргалсайхан /13-р хороо/,
III байр -М.Энэрэл/ 16-р хороо/ тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд, эдгээр 9 шатарчин оролцох эрхээ гардан авлаа. Та бүхэнд нийслэлийн аваргын цаашлаад улсын аваргын тэмцээнд нь өндөр амжилт хүсье…