Гол мэдээ

Д.ГАНТУЛГА УИХ-Н ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН УУ?

By ganaa

March 05, 2018

 

МАН-с УИХ-н  42-р дугаар тойрогт сонгогдсон УИХ-н гишүүн Д.Гантулга өнөөдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ. Д.Гантулга гишүүний хүсэлтийг өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж хэлэлцэх байсан боловч хурал түр хойшлогджээ.

 

Тэрбээр “10 сарын турш албан тушаалаар нь ялгаварлан, гадуурхаж олон нийтэд илтээр нэр төрийг нь гутаах үйлдлийг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлсээр байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн өргөдөлдөө бичжээ.

 

УИХ-н гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж буй ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм. Хэдий тийм ч улс төрийн хүрээнд Д.Гантулга гишүүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдах яриа нэлээд эртнээс гарсан нь нууц биш болоод байна.

 

Энэ талаар УИХ-ын ТГ-ын дарга Ц.Цолмон:

Д.Гантулга гишүүн ямар нэг өргөдөл ирүүлээгүй байна. Хэрэв бүрэн эрхээсээ татгалзахаар бол УИХ-ын даргад эхлээд өгөх ёстой' гэсэн юм.

 

Ямартай ч Д.Гантулга гишүүн МАН-аас нэр дэвшиж сонгогдсон учраас бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрийг бие даан гаргах эрхгүй, заавал намынхаа удирдлагуудтай ярилцах учиртай.

 

Тиймээс Д.Гантулга гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал МАН-д яригдсан эсэхийг зарим гишүүдээс лавлахад:

Д.Гантулгын сонгогдсон тойрог дээр нөхөн сонгууль явуулах хүсэлтэй хэсэг бүлэг улстөрчийн явуулга байж магадгүй юм. Хэрэв УИХ-н гишүүн Д.Гантулга хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхээсээ татгалзаж байж шалгуулах шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн байхдаа ч хууль хяналтынханд шалгуулж болох заалтыг Үндсэн хуулийн цэц сэргээсэн' гэдэг тайлбар өгөв

 

 

Юутай ч асуудал хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа бидэнд харуулах биз.