Улс төр

БЗДИТХ-ын Дэд бүтэц, амьдрах орчны хөгжлийн хороо хуралдлаа

By Onon Bayarsaikhan

December 14, 2022

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IX хуралдаан энэ сарын 16-нд болох тов гарсан. Үүнтэй холбоотойгоор Дэд бүтэц, амьдрах орчны хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдааныг хурлын хороон дарга, Төлөөлөгч Д.Ганболд удирдан явуулж

1. Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт дүгнэх тухай

2. Дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Энэхүү хоёр асуудлыг Газар зохион байгуулалтын I албаны дарга Д.Бат-Өлзий танилцуулав. Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө 88.7 хувьтай биелэгдсэн байна. Мөн ирэх онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 бүлгийн 18 санал тусгуулахаар төлөвлөсөн талаараа танилцуулсан юм.