а Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IX хуралдаан энэ сарын 16-нд болох тов гарсан. Үүнтэй холбоотойгоор Төсөв санхүү, эдийн засгийн хороо хуралдлаа. Хуралдааныг Төсөв санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Жавхлан удирдан явуулж дараах хоёр асуудлыг хэлэлцлээ
. 1. Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай
2. Орон нутгийн хөгжлийн сан болон дүүргийн төсвийн хөрөнгөөр 2021, 2022 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн талаар Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан танилцуулсан.
Баянзүрх дүүрэг 2023 оныг хүний хөгжлийн жил болгон зарлахтай холбоотой иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Орон нутгийн хөгжлийн сан болон дүүргийн төсвийн хөрөнгөөр 2021, 2022 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн талаарх асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Д.Даваасамбуу танилцуулж Төлөөлөгч нарын асуусан асуултад хариулсан юм. Энэхүү хоёр асуудлыг хэлэлцэж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн IX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.