Гол мэдээ

ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР

By ganaa

April 03, 2018

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад ашиггүй хийсэн хэмээх асуудалтай холбоотойгоор уг гэрээг Монгол Улсаа төлөөлж хийж байсан нөхдийг шалгаж байгаа билээ.

 

Нэр бүхий 5 этгээдийг саатуулан шалгаж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн Хэргийн Шүүх танхимд "Оюутолгойн гэрээ"-г батлах үед МУ-н Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт болон Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг шүүх хурал боллоо.

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед МУ-н сангийн сайдаар ажиллаж байсан, УИХ-н гишүүн асан С.Баярцогт

 

 

Монголын Татварын Албаны дарга асан Б.Ариунсан

 

Хурлаар тэднийг үргэлжлүүлэн хорих уу?, батлан даалтад гаргах уу? гэдгийг хэлэлцсэн байна. Ингээд шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогт болон Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан хоёрыг 30 хоног хорих шийдвэрийг гаргажээ.

 

Мөн нэмж “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Да.Ганболд гэх мэт хэд хэдэн хүнээс АТГ-ынхан тайлбар мэдүүлэг авахаар төлөвлөж байгаа гэнэ.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Да.Ганболд

 

Оюунтолгойн гэрээг батлахад голлох үүрэг гүйцэтгэсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт одоо хаана байна вэ????

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт

 

 Мөн тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт мөн прокурорын дуудах хуудас илгээжээ.

МУ-н 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

 

Юутай ч энэ хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн нөлөө бүхий улстөрч эрхэмүүд хуулийн байгууллагад шалгагдах нь.

Хэргийн шалгалтын явцын мэдээллийг та бүхэнд үргэлжлүүлэн хүргэх болно.